2008-01-06
Авралгүй
Урсан зургуудаа нийлүүлээд
Учраагүй хүмүүсийг нийлүүлээд
Үхсэн нэгнийх нь хөргийг
Үлдсэн хүмүүс дээр нааж
Уулзаагүй хосийн зургийг
Хос зүрхэнд дотор байрлуулж
Таарамжгүй хоёр найзийгаа
Тэврэлдүүлж досносгон үлдээв
Үргэлж хэрэлддэг ах эгч хоёроо
Үнсэлцүүлж бас өөрчлөв
Өөрийнхөө дүрсийг харин
Өрөөний булан дахь хогийн савруу
Өршөөлгүй цөлж орхисон
Өөртэйгээ ч таардгүй түүнд
Ийм л тавилан ноогдоно яаадгийн
Бичсэн: Silentsorrow | цаг: 16:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Та сайн хүн. Зүгээр л сайн хүн. Харин Өөрийгөө битгий ингэ. Өөрийгөө хайрла.
Бичсэн: Би (зочин) цаг: 18:45, 2010-08-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax