2008-01-27
Төөрсөн өдөр
Жак дэлгүүрээс дарс тэргүүтэн бага сага идэх уух юм цуглуулаад гэрлүүгээ алхаж явав. Тэнгэрт хавирган сар оддыг тэргүүлэн долоон бурханаар харгалзуулаад ихэмсэг авхайн дүр эсгэн сүүтийх нь харагдав .
Жакийн хувьд өнөөдөр хүнд өдөр өнгөрч байгаа нь энэ учир нь өнөөдөр түүний төрсөн өдөр бөгөөд ажил дээр нь бүгд түүний төрсөн өдөр гэдгийг мэдэж байсан атлаа нэг л анзааргагүй үл тоосон янзтай байцгаасны дээр ганц нэг нь мэнд хүргэж дараа хоолонд даана гэж амлаад зарим нэг нь өнөөдөр найз нь маш чухал ажилтай болчлоо за ёстой уучлаарай дараа бут авнаа гэж хэлээд мушийж эсвэл ажил тарсний дараа мессэж бичиж байлаа сүүлдээ 3 хан хүн л нэг газар орж суух санал тавин 30 минут боловуу үгүй юу 2 н за баларсаан авгайн дүү гэмтэлд ухаангүй байна гэнэ явалгүй болохгүй нь дээ уучлаарай гээд гарч одов ингээд ажлынхаа хамгийн доожоогүй амьтан болох Ирээдүйтэй хамт үлдсэн ч цаашаа төрсөн өдөр энэ тэр тэмдэглэх ч дур хүрсэнгүй тэгсгээд кафегаас гарч Нуукатай салах ёс гүйцэтгээд одоо энд явж байгаа нь энэ билээ.
Муусайн юмнууд би төрсөн өдрийг нь яаж зохион байгуулдаг билээ дээ тэхэд эд нар ёстой хөгийн байна даа нээрээ гээд багын хэдэн найз нар луугаа залгасан ч ихэнх нь утсаа салгасан, холбогдох боломжгүй байх юм, Арай гэж Доржоо утсаа авсан ч өө Төрсөн өдрийн мэнд найз нь одоо ажлаар Эрдэнэтэд явж байна гэв. Ингээд бүр уур нь хүрч уушиг нь сагсайсан Жак ер нь энэ муусайнуудийг гуйх юмуу гэртээ зурагтаа үзэж дарс шимсэн шигээ ганцаараа төрсөн өдрөө тэмдэглэж үздэг хэрэгээ гэж зориг шулуудан шинээр баригдаж буй барилгийн модон хашаатай нарийн гудмаар орж талд нь хүртэл өөдөөс нь нилээд бахим чийрэг 2 залуу нарийн гудамжинд арай ядан багталзаж байнуу гэлтэй таахалзан ирж явав. Жак уг тийм ч аймхай амьтан биш боловч эд нартай чинь яажшуухан аятайхан зөрчдөг юм билээ гэж дотроо сандран өнөөдөр эвгүй зүйлтэй орооцолдох ч хүсэлгүй байлаа. Ингээд явсаар 2 залуутай халз тулахгүйн тулд хашаа руу налан зам тавьж өгөх гэсэн боловч том залуус тулж ирэн зогссноо их л зэвүүн хоолойгоор залуу хаашаа ингэтлээ яараав гэж асуув. Жак ч айж байгаагаа мэдэгдэхгүйг хичээн аль болох эелдэгхэн соёлтойгоор Өө гэртээ л харидаг юм билүү гэх нь илт айсан дорой сонсогдож өөрөөсөө ичих шиг боллоо. Том залуус хариултыг чихнийхээ араар өнгөрүүлээд за явнаа үг дуугарвал шууд ална гэнгүүтээ бөөрлүү нь буу л бололтой төмөр зүйлээр ёвроход насандаа буу тулгуулж яваагүй Жакийн хувьд их л этгээд сонин мэдрэмж төрж орхилоо. Ингээд нарийн гудмаар буцаад туугдаж явахдаа Адал явдалт киноний хальснаас буугаад ирсэн юм шиг ийм залуустай хаана яаж яваад орооцолдсон байж болох талаар бодсон ч юу ч санасангүй ямар мафи нь гэхээрээ над шиг юмийг сонирхдог байнаа. Энэ ерөөсөө андуурал явагдаад  байнаа гэнгүүтээ.
Уучлаарай та нар хүн андуураад байгаам шиг байнаа гэж цангинасан хоолойгоор асуухад хариу бололтой толгойд нь уут углаж байнаа. Андуураагүй бололтой.
Нарийн гудмын төгсгөлд хүчирхэг мотор хүнгэнэх дуулдаж бодвол урт хар тэрэг байгаа даа гэсэн шүү юм бодож ява Жакийг машинд 2 том эрийн дунд суулгав бололтой одоо бүр гарийг нь наалддаг туузаар ороож амийг нь бас уутны гадна талаас ороож Жак зарим мэдэрхүйгээ ашиглаж чадахаас өнгөрлөө. Хүчирхэг мотор хүнгэнэн цардмал зам дугуйн хооронд чахралт үүсгэн хөдөлх нь их л түрэмгий шинж чанар агуулсан байдаг юм байна. Ингээд хэсэг дуугүй явсний эцэст урд суудал дээр сууж яваа хүний утас дуугарч хятадаар баахан юм шулганаадхав. Баахан заавар зөвлөгөө авч байгаа бололтой.
Тэгснээ дахиад өөр хүнтэй ярьж эхэллээ англиар одоо л ганц мэддэг гадаад хэл маань хэрэг болох боллоо.
-Тиймээ барааг авч явна.
-Мэдлээ таньд нүдний эвэрлэг бүрхэвч хэрэгтэй юу
-Ойлголоо 10 цагийн дараа бэлэн болно.
Юун бараа гэнүү би одоо бараа юм байхдаа энэ чинь арай үгүй байлгүй дээ гэж бодон Жакийн хамаг биений хар хөлс нь цутган салгалж эхлэв.
-Ван жоуд элэг, бөөр, өвдөгний мөгөөрс, түрүү булчирхай, гуяны арьс хэрэг болж Голланд руу зүрхний нүх байна болж өгвөл амьдаар нь явуулбал сайн байна гэнэ.
-Голланд руу амьдаар гаргах ч аз туршсан хэрэг болно. Салгаж явуулаад тэсэхгүй тэндээсээ юм бод гэж  хэлсэн нь дээр дээ.
-Тийм л дээ гэхдээ 15,000 гээд боддоо
-Одоо яая гэхэв сурсанаар нь Өвгөнд л өгсөн нь дээр юм даа.
-Өө нээрээ Ван хужаа эртээдийнхээ бөөрийг нэхэж байна.
-Тэгээд яах гэж байна.
-Тэрийгээ чи өөрөө л аргал мэдвүү эвтэйхэн салгачихсан бол одоо 5 мянгатай л байх байсан шүү дээ.
-Үгүй ээ тэр чинь наад муу Бокогоос л болж байгаам яг зүсэж байхад тохойруу цохичихсон
-Тэгээд чи намайг төл гэх гээ юуу гэж том залуус 2 талаас хүнгэнэн маргалдаж эхэлтэл
урд суудлаас Маргалдахаа болцгоо гэж зандран тэднийг дуугүй болгов. Тэр лав толгойлогч нь байх нь Еээ бурхан минь та байдаг бол яг одоо л надад туслаж хайрла хэмээн Жак дотроо залбиран арай ч дээ очиж очиж төрсөн өдрөөрөө хонь мал шиг шулуулж эд эрхтнээсээ хагацах болох ч гэж дээ ЭЭ ХАЛАГ Амь гуйгаад нэмэр байна уу тэртэй тэргүй тэдний гарт орсон бол намайг яалаа гэж зүгээр явуулахав ингээд өнгөрчээ ядаж л эхлээд мэдээ алдуулах тариа хийх байлгүй дээ, Эхлээд наркозонд оруулдаг ч юмуу үхсэний минь дараа л тэр бүхнээ хийнэ биз дээ гэж асуумаар ч юм шиг яахуу яахуу Эд нар ч ажлаа мэддэг залуус бололтой.
-Алив наадхийгаа нэг чагнаадах гэж урд суудлаас толгойлогчийг шаардангүй хэлэхэд за очоол болийл доо гэж баруун талд суусан том залууг аргадангүй хэлэхэд
-Цаг алгаа алив хурдал зүрх судасний үйл ажиллагаа ямар байна
Том залуус одоо цамц сөхөөд моторчин хүн машиний эвдрэлийг оношлодогтой л адил чагнан амьсгалаа түгж одоо гарга гэж тушаах нь мэргэжлийн эмч бололтой.
Зүрх судас хэвийн хоол боловсруулах эрхтэн жоохон асуудалтай дагаа гэж байна үгүй тээр ойрдоо ходоод өвдөж сур харвах шинжтэй байгааг ч мэдэж байна шүү.
Машины суудал их л эвтэйхэн бас цэвэр арьсан бүрээсны үнэрч уут нэвтлэн үнэртэж яасан ч олон эргэж тойрох юм дээ нэлээд зайдуу бололтой.
Хэд займчиж манёвр хийгээд машин зогсож Жакийг хүүхэлдэй аятай суга татан гаргаад хонгилийн шатаар уруудав.
Хүнд төмөр хаалга хяхтнан онгойж цаашаа гэрэлтэй хонгилоор үргэлжлүүлэн явж байгаа юм байна.
-Өнөөдөр чи наадхаа задална биздээ
- Хөгшин нь өнөөдөр зүгээр чамд туслая тэхүү
-Дахиад бөөрны өрөнд ормооргүй байна
гэж том залуусийг хоорондоо ярилцан алхаж явахад Жакийн хамаг эр зориг хийгээд хүнд байж болох бүхийл хүсэл тэмүүлэл итгэл найдвар нь алсран холдоод зүгээр л нэг эд бараа гэдэгтэйгээ эвлэрэнгүй туугдаж явна.
Одоо түүнд өнгөрсөн амьдралдаа л харамсан халаглах гунигт дурсамжуудаар дүүрэн байлаа. Муу аав, ээж 2 тоо ганц удаа ч болов өөдөөс нь харж байгаад Та нартаа хайртай гэж хэлж үзээгүйдээ. Америкт сурахаар одсон Хайртай Номуунаа минь яаана даа хүний газар хэцүү байхад нь хардаж зовоогоод л. Хөөрхий Болороог яасан ч муухай гомдоогоов дээ. Хэрвээ энэ бүхэн зүүд байхийм бол сэрэнгүүтээ л би түүнээс уучлал гуйна заавал бас Номуунааг дахиад яасан ч хардаж зовоохгүй насан туршдаа хайрлана. Аав ээж 2 минь тэнэгхэн намайгаа уучил даа ийм л тавилантай юм байлгүй.
Хонгилийн төгсгөлд дахин нэг төмөр хаалга чахран дуугарч харанхуй өрөөнд түлхэн оруулсны дараа хаалгыг дангинатал түгжих дуулдан нэг нь  гарны наалддаг туузыг огтлоод
толгойныхийг бас огтлоод уутыг авхад пад харанхуй өрөөнд зогсож байлаа. Эцсийн мөчид ерөөсөө боломж гарсан дээр нь энэ 2 шкафтай нэгийгээ үздэг ч юм билүү тэртэй тэргүй үхэх л юм чинь гэхдээ л энэ 2 г барахгүй нь тодорхой л доо дээрээс нь энэ өрөөн дотроос зугтах аргагүй биз гэж бодон зогстол гэнэт гэрэл асаахад мэс заслын ор дээр нь нөгөө олон гэрэл болон хайч хутга өрсөн ширээ төсөөлж зогссон Жак ширээн дээрээс аль нэг мэс шүүрч аваад гэж бодож зогссон юм. Харин гэрэлд нүд нь гялбасан Жак эхэндээ хий юм харж гэж бодлоо. Учир нь Ажлын газрынхан нь Багын найзууд нь тэр ч бүү хэл 10 жилд үй зайгүй анд байсан Очироо, Кафед сууж байгаад салсан 3 нөхөр, Аа бас нөгөө Эрдэнэтэд ажлаар явж байгаа Доржоо хүртэл инээчихсэн зогсож байлаа. Тэр ч гайгүй хэвтэнэ Америкт сурч байгаа Номуунааг эцэст нь олж хараад үхэхийн өмнө ийм зүйл олж үздэг байх нь ухааны юм бодож зогссон Жак бүүр зүүдэн өвчтэй хүн шиг л болчихсон байлаа. Тэгснээ юу гэнүү Төрсөн өдрийн мэнд гэж бүгд зэрэг хэлэхэд нь сая л нэг энэ ертөнцдөө буцаж ирсэн оюун ухаан нь нээрээ юу билээ гэж бодон эргэж хартал 2 том залуу харин инээдээ барьж ядан дороо дэвсэлж нөгөө нь бүр эвхэрч харагдав.
Жакийн хувьд одоохондоо хар дарсан зүүднээс сэрээд сэрсэндээ төдийлөн итгэл муутай орон дээрээ суугаад хаанаас нөгөөдөх чинь гараад ирэх бол гэсэн янзтай харж байгаа жаалхүүтэй илүү төстэй байдалд оржээ. Дарсны бөглөө пүнхийж цаасан туузнууд дундаас Номуунаа гүйн ирж яваа харагдав.
Хэсэг хугацааны дараа уйлж ч нэг үзээд нөхдөдөө тунирхалийн үгс урсгаж удалгүй нэг юм инээхтэйгээ болсон Жак хэн энэ бүхнийг зохион байгуулсанийг ч ойлгов.
6 сарын өмнө дотны анд Доржоогийн төрсөн өдрөөр Найз бүсгүйтэй нь хуйвалдан бид 2 эртнээс чамайг хуурч байсан юм уучил. Бид 2 бие биедээ маш их хайртай гээд л маазруулж нус нулимстай нь хутгалдуулж андын тангараг тасрахаа дөхсөн билээ.
Бас хамт ажилдаг Төөгийг бүр аав ээжтэй нь үгсэн тохирч төрсөн өдрөөр нь 60 гарсан эцэг эх нь гэрлэлтэй цуцлуулна гэж сандаргасан байлаа. Ер нь тэгээд Жак иймэрхүү маягаар ихэнхэд нь гэнэтийн бэлэг барих дуртай ч өөрөө бол огт ийм явдалд өртөж байсангүй.
Миний зүрх ч Голланд явах дөхлөө гэж нөхдөө инээлгэн суух Жак одоо нөгөө уучлалт, хайр энэ тэр гээд баахан дэмий балай юм бодсондоо өөрөөсөө ичиж байсан юм.

Бичсэн: Silentsorrow | цаг: 19:02 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


хэхэхэ ямар инээдтэй юм бэ.. уншаад айчихсан сууж байлаа хахах.. үнэн хөөрхөн юм байнаа.. таалагдлаа.. тэврэлт ярзайтал инээх
Бичсэн: Анахай цаг: 12:32, 2010-11-17 | Холбоос | |


bas l unshuurtai bichleg shuu zochin harin sanuulchlaa odoo neg unshdiin biluu
Бичсэн: dao цаг: 12:29, 2010-11-17 | Холбоос | |


ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 12:26, 2010-11-17 | Холбоос | |


Нээрээ эсрэгээр н бичдэг байжуу за юутай ч таалагдсан бол болоо.
Бичсэн: silentsorrow (зочин) цаг: 18:03, 2008-01-28 | Холбоос | |


гол дүрийн залуу олзлогдчихоод айхгүй эвлэрч бгаа нь их таалагдлаа...

тэхдээ энэ үйл явдлыг тонгорогвол гоё болох ч юм шиг санагдад бхын..

жак хулгайлагдаж бхдаа найзуудыгаа өөрт нь сюрприз барих гэж бна гэж таамаглаад айхгүй явсаар бгаад жинхэнээсээ алуулж дуусвал их гоё цочмоор.. хэхэ

заза сайхан бичжээ... happy
Бичсэн: pupa_inn цаг: 01:42, 2008-01-28 | Холбоос | |


ёо за үнэн тасархай... тэр дунд хэсэгт нь өөрөө оронд нь орцон ингээл үхчүүл яанаа гэсэн юм бодцон... баахан хүнийг гомдоосноо санаад, эрлэгийн элч нүдэнд харагдаад иржийшд.. төгсгөл нь ч асар санаандгүй наассс
баярлалаа үнэн кайфтай байлаа дахиад нэг уншдын билүү big hug
Бичсэн: xvv цаг: 21:12, 2008-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax