2008-02-16 , бичсэн: Silentsorrow төрөл:
Үхлээс зугтах тусам
    улам ойртож, бүр дөхнө
Хугас алхамийн зайд дагах
Хүйтэн амьсгал хүзүү жиндүүлнэ

Үхэлд яарах тусмаа
    амьдрал хүснэ, тэмүүлнэ
Хаа холоос аз жаргал даллан
Хормийн төдийд сатааран зогсоно

Амьдралаас холдох болгонд
    гэрэл гэгээ, үзүүр
Өөх шиг булчирхай шиг санагдана
Зэвтэй өргөсөө сугалж хар цусаа харна

Амьдралд шунах төдийд
    бүрхэг, мухардал
Дургүй зүйлдээ дасах гэж
Дэмий л өөрийгөө зовоох үеүүд
Дүүжлүүрт өлгөсөн мэдрэмжүүд
    алгуурхан савлана.
...
2008-02-03 , бичсэн: Silentsorrow төрөл:
2008.02.03 ний өдөр ахынд очив. Тэд яг оройн хоолоо идэцгээж байв. Бас ТВ-гээр гарч буй олон ангит солонгос киног шимтэн үзэж байх. Тэр кино одоохондоо тэдэнд амьдралаас нь ч илүү чухал бололтой. Удалгүй реклам гарч ах дандар баатрийн дүр эсгэв. Арай дэндүү их реклам гарч байнаа новшын юм бэ энэ мууг цонхоор гаргаж шидвэл таарна гэж зурагтруугаа ухасхийв. Яааг гоё хэсгийг нь тааруулж тасдаад муусайн новшнууд гээд л... Хүүе болиочээ наад зурагт чинь ямар буруутай биш дээ. гэж Гэргийнхээ бачимдан үглэхэд за за тоглосон юм гэж итгэлгүйхэн дуугараад буцахад нүүрэнд нь бухимдал эргэлзэл  хэзээ нэгэ...
2008-01-29 , бичсэн: Silentsorrow төрөл:
Өглөө бүр нар цацрагаа сунган тэмтэрч
Өнөөх чинь амьдуу гэж шалгадаг
Өө дүү чинь унтаж байна гэж ирээд л
Өвснүүдтэй хууч хөөрөх шиг санагддаг

Өндийн босохыг минь харуутаа л
Өнгөө хувирган гэрлээ бүдэгрүүлж
Огтоос хэнэггүй царайлж бодлогшроно

Оройхондоо нар уулын цаанаас өнгийгөөд
Онцгойлж над руу гунигтай ирмэдэг
Дуугүйхэн холдохдоо "болохгүй шүү" гэж хашгардаг
Дараахан нь тэнгэрийн хаяаг улайдтал төөнөж
Далдхан санаа алдах нь сэжигтэй.
...
2008-01-27 , бичсэн: Silentsorrow төрөл:
Жак дэлгүүрээс дарс тэргүүтэн бага сага идэх уух юм цуглуулаад гэрлүүгээ алхаж явав. Тэнгэрт хавирган сар оддыг тэргүүлэн долоон бурханаар харгалзуулаад ихэмсэг авхайн дүр эсгэн сүүтийх нь харагдав .
Жакийн хувьд өнөөдөр хүнд өдөр өнгөрч байгаа нь энэ учир нь өнөөдөр түүний төрсөн өдөр бөгөөд ажил дээр нь бүгд түүний төрсөн өдөр гэдгийг мэдэж байсан атлаа нэг л анзааргагүй үл тоосон янзтай байцгаасны дээр ганц нэг нь мэнд хүргэж дараа хоолонд даана гэж амлаад зарим нэг нь өнөөдөр найз нь маш чухал ажилтай болчлоо за ёстой уучлаарай дараа бут авнаа гэж хэлээд мушийж эсвэл ажил тарсний дараа ме...
2008-01-24 , бичсэн: Silentsorrow төрөл:
Өрөөн дотуур хөвөх загаснууд
Цонх мөргөөд зогсдог, зарим нь буцдаг
Дэрэн доогуур, гутал дотор түрсээ шахчихдаг
Даварсан зарим нь хоолийг минь булаачихдаг
Гэвч одоо яая гэхэв
Оюун ухаанаараа түрэмгийлэн эзлэж
Оршин суугчдийг нь гадуурхан, шахаад
Ичих ч үгүй даварсан гэчихлээ
Ирээдүйг нь золиослон, өөрсдийгөө л бодоцгоосон
Эрээ цээргүй биднийг загаснууд үзэн ядсангүй
Өгөөмөр тайван, тэр л янзаараа хөвсөөр л
Ээ хөөрхий бид загаснаас дор юм.
...
2008-01-11 , бичсэн: Silentsorrow төрөл:
Итгэл найдварийг уур хилэн орлох боллоо
Ирээдүйг харанхуйгаас хайсаар ирлээ
Хүсэл тачаал минь аюул дагуулсан
Хоосон бас саарал ертөнцөд одсон
Чимээгүй амьдрал биш тэс өөр
Эрх чөлөө гэвэл бас биш юмаа
Эргэж буцна гэж бодохын ч хэрэггүй
Бүлээн ч биш хүйтэн ч биш үүлс
Бурханы ч биш чөтгөрийн ч биш
Бараан гэрэлт бүрсгэр тэнгэр газар
Би ч өөрөө энд оршихгүй тэхдээ бодолхийлнэ
Дахиад үхэл надад ирвэл амьдарна
Дураар цэнгэж хайр гэгчийг мартаад
Дэмий тэнэж хүмүүсээр тоглож наадна
Дурсах ч үгүй санах ч юмгүй үлдэнэ.
...
2008-01-11 , бичсэн: Silentsorrow төрөл:
Ойлгомжгүй бүдэгхэн үглээн
Шөнийн турш шивнэнэ
Өнгөгүй тунгалаг дүрснүүд
Шөнө болгон хажууд сүүтэгнэнэ
    Гадаа гэртгүй тэд холхилдож
    Гаслан зовлонгоо тоочин
    Гуйж гувшиж, сүүрс алдан
    Гэмшил ухаарлын номлолоор булдаг
Нулимсанд бүрэлзэх сүүдрүүд
Нэг л уйтай тунаран хөшилдөнө
Хөндүүр шаналалт ёолох чимээ
Хөнжилийн завсраар шургана
    Гэгээн хүсэлдээ тэд тарчилдаг
    Гарах гарцаа хайсаар цөхөрдөг
    Гудамж хэсэн хүмүүсийг аждаг
    Гэнэн хүмүүст бяцхан атаархдаг
Үзэн ядсан хоолой хяхтнана
Үсээн үгтээж зулгаах үзэгдэнэ
Үүр хаяарч гэгээ тусахад
Үймэлдэн сандарч ор...
2008-01-06 , бичсэн: Silentsorrow төрөл:
Урсан зургуудаа нийлүүлээд
Учраагүй хүмүүсийг нийлүүлээд
Үхсэн нэгнийх нь хөргийг
Үлдсэн хүмүүс дээр нааж
Уулзаагүй хосийн зургийг
Хос зүрхэнд дотор байрлуулж
Таарамжгүй хоёр найзийгаа
Тэврэлдүүлж досносгон үлдээв
Үргэлж хэрэлддэг ах эгч хоёроо
Үнсэлцүүлж бас өөрчлөв
Өөрийнхөө дүрсийг харин
Өрөөний булан дахь хогийн савруу
Өршөөлгүй цөлж орхисон
Өөртэйгээ ч таардгүй түүнд
Ийм л тавилан ноогдоно яаадгийн
...
2008-01-06 , бичсэн: Silentsorrow төрөл:
Даарч байна хүйтэн байна
Тэсгим жаварт зогсоод үзье
Унтмаар байх юм, амармаар байх юм
Ажлаад л байя, Хөдлөөд л байя
Хайрламаар байна, Дурламаар байна
Холдож зугтаад нууцхан хайрлая
Асуумаар байх юм, хэлмээр байх юм, 
Амаа үдээд таг болчихоё
Чагнамаар байна, сонсмоор байна
Чихээ бөглөөд буланд шигдэе
Сөнөж байна, мөхөж байна
Сүүдрээсээ асуугаад мэдчихэе
Үлдмээр байна, Амьдармаар байна
Үхэлд гар сунгаад үзье
...