2008-01-29
Нууц шүү (Шүлэг)
Өглөө бүр нар цацрагаа сунган тэмтэрч
Өнөөх чинь амьдуу гэж шалгадаг
Өө дүү чинь унтаж байна гэж ирээд л
Өвснүүдтэй хууч хөөрөх шиг санагддаг

Өндийн босохыг минь харуутаа л
Өнгөө хувирган гэрлээ бүдэгрүүлж
Огтоос хэнэггүй царайлж бодлогшроно

Оройхондоо нар уулын цаанаас өнгийгөөд
Онцгойлж над руу гунигтай ирмэдэг
Дуугүйхэн холдохдоо "болохгүй шүү" гэж хашгардаг
Дараахан нь тэнгэрийн хаяаг улайдтал төөнөж
Далдхан санаа алдах нь сэжигтэй.
Бичсэн: Silentsorrow | цаг: 22:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Үхэл шүүх биш шийдвэр ч биш
Үнэн гэдэг харанхуй мухарт байхгүй
Эхлэл нь эрэл байхад төгсгөл төөрөл байх албагүй
Бүхнийг хураасан ертөнц чи чив чимээгүй
Өөрийгөө сонсоо
Бүлээн бороо зүсэрнэ үү эсвэл ... happy
Бичсэн: eeebajina цаг: 19:00, 2008-08-29 | Холбоос | |


минии дотор хэдэн ч хүн баидаг юм бүү мэдээ хоорондоо шөргөөцөлдөөд хэцүү хэцүү
Бичсэн: silentsorrow (зочин) цаг: 23:57, 2008-01-29 | Холбоос | |


chi ih oor oor oor huuhed gedeg chini medregddeg medregddeg medregddeg... not talking
Бичсэн: tagtaa цаг: 23:04, 2008-01-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax