2008-02-03
Рекламний солио
2008.02.03 ний өдөр ахынд очив. Тэд яг оройн хоолоо идэцгээж байв. Бас ТВ-гээр гарч буй олон ангит солонгос киног шимтэн үзэж байх. Тэр кино одоохондоо тэдэнд амьдралаас нь ч илүү чухал бололтой. Удалгүй реклам гарч ах дандар баатрийн дүр эсгэв. Арай дэндүү их реклам гарч байнаа новшын юм бэ энэ мууг цонхоор гаргаж шидвэл таарна гэж зурагтруугаа ухасхийв. Яааг гоё хэсгийг нь тааруулж тасдаад муусайн новшнууд гээд л... Хүүе болиочээ наад зурагт чинь ямар буруутай биш дээ. гэж Гэргийнхээ бачимдан үглэхэд за за тоглосон юм гэж итгэлгүйхэн дуугараад буцахад нүүрэнд нь бухимдал эргэлзэл  хэзээ нэгэн цагт үнэхээр ийм юм болж магадгүй юм гэсэн эргэлзээ цухалзаад өнгөрөх чинь юу билээ. Ах маань их түргэн зантай хүн. Удалгүй реклам бухимдал реклам дахиад реклам Хэзээ нэгэн цагт би ч гэсэн ингэж өөрийгөө зовоон зовоон тв-тэй нөхцөж байснаа дурсан санав. Явж явж энэ хэрэгтэй хэрэггүй шоу, савангийн дууриуд, эндээс би юу олж авав... юу ч биш рекламан дундаас юм олж үзэх гэж мэдрэлээрээ наадаж байхаар боличих нь дээр юм гэж бодоод хэд хоног  ном уншиж, мп-гээ сонсож, өнгөрөөсөн юм.
Сүүлдээ ч тв бодогдохоо больж харахыг ч хүсдэггүй нэгэн болж хувирсан гэж байгаа. Магадгүй реклам л тв-ээс холдуулж өгсөн ачтан байх.
Маргааш өглөө нь хичээлдээ явж байна. Автуусны буудал руу гэлдэрч явхад рекламний самбарууд хоёр талаар эгнэж байна. Бөөрөн дээрээ эрээн мяраан рекламтай автуусанд суугаад цонхоор харж явхад яагаад ч юм сүүлдээ бүх юм л рекламтай харагдаад болж өгсөнгүй машинууд, хашаа, хүмүүсийн хувцас, байшин барилга, шон хүртэл... цонхоор харахаа болий ерөөсөө автуусан доторхоо харий суудлын ар тал. цонхны дээд тал бүр бариул хүртэл рекламтай тэхээр би энэ автуусан дотор рекламнаас барьж тогтож яваа байхнээ бас сул зайг сайн ашиглажээ золигнууд бултах газаргүй болтол рекламдаж байх шив. Фм-р бас л баахан реклам автууснаас буугаад ийш тийшээ харсангүй газар ширтэж явна. Марлборо, Супер контик, Чокопай, Сникерс, Айс марк, гээд л эцэс төгсгөлгүй реклам байх шив. Монголчуудын маань буй болгосон өвөрмөц рекламний шийдэл юм байна. Яаана даа Монгол харин ч гайгүй байхад гадны өндөр хөгжилтэй улсуудад реклам ямар байдаг билээ дээ. Гэтэл энд дөнгөж эхлэл удахгүй хүмүүсийн нүүрийг рекламний түрээсэнд ашигладаг болно тэгээд нүүрэн дээрээ реклам шивүүлсэн хүмүүс холхино хөлбөмбөгийн фанатууд шиг за тэгээд модний навчийг хүртэл зүгээр орхихгүй цэцгийг угаас тийм рекламтай ургуулна гээд эртнээс захиалаад үрийг нь лабарторийн аргаар гаргаад авчина. Үүлийг бас л хэлбэр дүрсэнд оруулах технологи гарч ирээд тэнгэр лүү ширтэхдээ бид Ideas for life panasonic Holography tv гээд л уншиж байх тэр цагийг үзхээсээ өмнө чадрах болүү яах бол гэж бодон сургууль руу орлоо. Хичээл эхлээд 10 аадхан минут боловуу үгүй юу Рекламний завсарлага авдаг байгаа нэг нөхөр орж ирээд л баахан түмпэн сав рекламдаж байгаад бас ч гэж 2 коструул зарж амжив дараа нь хичээл эхлээд удаагүй байтал дахин завсарлаж сахлын хөөсны реклам зүүсэн нөхөр орж ирээд манай ангийн сахалтыг үнэгүй сахлыг нь хусаж өгөх болов. Ингээд Урлагийн түүхийн хичээлд суучихвуу Рекламний хичээлд суучвуу бүү мэд яг голоор нь л ойлгоод авсан гэж байгаа. За тэгээд арай гэж хичээл тараад энэ бүхнээс холхон хөдөө очиж хэсэг амрая гэж ганц хоёр найзтайгаа хэлэлцээд шууд л дэлгүүрээс хэдэн пиво эн тэр гээд юу авдаг билээ дээ тийм юм аваад л гарч өглөө. Одоо бүүр дохион дээр зогсох хооронд машин болгоний салхиний шилэн дээр реклам нэвтрүүлдэг болсон байх юм үгүй мөн хурдан хөгжиж байнаа бид яг л энэ айхтар хурдацтай хөгжилөөс зугтах мэт хурдалсаар хотоос гарч салхи татуулан давхиж явна машиний хянах самбарт байрлуулсан ЖПС дээр элдэв янзийн рекламтай поп ап цонхнууд гарч ирээд дунд нь үлдсэн бяцхан хэсэг дээр л хаашаа явж байгаагаа харж байх юм. Гар утсаа бүгд унтраагаад нэмэр алга өөрөө асаж ирээд л юу ч хамаагүй рекламдаад эхэллээ тэхлээр нь батарейг нь салгаж тавилаа гар утсаар спамууд тардаг болжээ бүр ДВД тоглуулагчинд хүртэл ийм вирус орж ирээд болхоо болилоо. Ашгүй нэг юм  хүрэх газраа ирж рекламний хориотой бүс гэсэн пайзийг  өнгөрөн хэсэг яваад машинаасаа бууж сая санаа амарлаа энд тэндгүй рекламнаас дайжсан хүмүүс жаргалтай нь аргагүй нуурийн эрэг дээр налайцгааж байх харагдлаа хэчнээн хориглоод нэмэргүй эндхийн шумуулнууд зүгээр байлгасангүй зарим нь үндсэн ажил хоолоо олж идэх гэж дайрч байхад зарим шумуулнууд хэсэг бүлгээрээ нэгдэн агаарт тогтож өөрчлөгдөн шумуулнаас хамгаалах тос санал болгож яг одоо авбал нэгийг үнэгүй гээд л өөрсдийнхөө эсрэг ухуулга хийж байгаа нь яаах аргагүй л рекламний хүч юм даа. Нуурийн эргээс завиндаа суун хөдөллөө усний долгион ямар нэг юм хэлээд байх шиг гэхдээ урьдийн сайхан усны долгион арай л биш нэг тийм угалзарч ирээд л дүрс үүсгээд загаснууд нь хүртэл нуруун дээрээ ямар нэгэн бичвэртэй жижиг загаснууд нь шумуулийн адил бөөнөөрөө салж нийлэн дүрс үүсгэх нь аанай л надаар хийсэн зуушийг та манай ресторанаас амтлаад үзээрэй гээд байх юм. Энэ үед тэнгэр бүрхэж хөөрхий рекламний үүлнүүдийг борооны хар бараан үүл даран хөөж ашгүй ухааны юм бодтол бушуухан буцая аюултай ширүүн бороо орно гэж байна гэж нэг маань хэлээд завиа эргүүлэв. Удалгүй бороо аажуухан шивэрэн орж аажмаар ширүүсэхийн сацуу нэг л хэмнэлтэй юм шиг оргиод болж өгсөнгүй ямар нэг юм хэлэх гээд ч байгаа юм шиг гэтэл энэ бодолийг минь тасалдуулан тэнгэр сүртэй дуугарч цахилгаан цахиж хүчтэй гэрэл гялхийснээ тэнгэрт тэр чигтээ нэг том хөмөрсөн тв-ийн дэлгэц болж хувираад л та рекламнаас зугтаж байгаа бол амьдралаас зугтаж байгаа хэрэг хүн төрөлхтөнг рекламгүйгээр төсөөлөх аргагүй билээ гэж ирээд л реклам рекламаа рекламдаж эхлэх нь тэр. Энэ бүхэн зүүд биш ердөө бидний ирээдүй л юм даа 20 жилийн өмнө гар утасны тухай ингэж зөгнөж байсан биз тэрэнтэй л адилхан зүйл юм байна.
Бичсэн: Silentsorrow | цаг: 21:21 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


эсвэл үгүй ч бж болно.. тийм үү..

рекламны паузаа гэж.. хмммм
Бичсэн: pupa_inn цаг: 22:37, 2008-02-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax