2008-01-11
Сүүдрүүд
Ойлгомжгүй бүдэгхэн үглээн
Шөнийн турш шивнэнэ
Өнгөгүй тунгалаг дүрснүүд
Шөнө болгон хажууд сүүтэгнэнэ
    Гадаа гэртгүй тэд холхилдож
    Гаслан зовлонгоо тоочин
    Гуйж гувшиж, сүүрс алдан
    Гэмшил ухаарлын номлолоор булдаг
Нулимсанд бүрэлзэх сүүдрүүд
Нэг л уйтай тунаран хөшилдөнө
Хөндүүр шаналалт ёолох чимээ
Хөнжилийн завсраар шургана
    Гэгээн хүсэлдээ тэд тарчилдаг
    Гарах гарцаа хайсаар цөхөрдөг
    Гудамж хэсэн хүмүүсийг аждаг
    Гэнэн хүмүүст бяцхан атаархдаг
Үзэн ядсан хоолой хяхтнана
Үсээн үгтээж зулгаах үзэгдэнэ
Үүр хаяарч гэгээ тусахад
Үймэлдэн сандарч орон доогуур шургана
    Голдоо ортол гомдсон уйлаан
    Гэрэлээс дайжин холдоно
    Гаргүй, хөлгүй хүмүүс бэдчинэ
    Гутралт үгс нь хацар шүргэж намайг цочооно.

2007.11.17
Бичсэн: Silentsorrow | цаг: 19:52 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


хэ хэ би одоо юу хийж бүтээсэн гэж ямар гавяа байгуулсан гэж фэн клубтэй болох бээ дээ. Бүүр иччихлээ. Surprised Гэхдээ сэтгэл гаргасанд thanks
Бичсэн: silentsorrow (зочин) цаг: 18:17, 2008-01-28 | Холбоос | |


Би бас элсье! Фэн клуб нь байхгүй бол тагтаа 2-уулаа нийлж байгуулъя big hug
Бичсэн: xvv цаг: 21:18, 2008-01-27 | Холбоос | |


Та надаар тоглоод байна уу ямар фэн клуб яриад байнаа. эсвэл хүн андуурсиймуу
Бичсэн: silensorrow цаг: 18:51, 2008-01-27 | Холбоос | |


yu nogoo chinii nogoo fan club-iin chini burtgeliig haana avch baigaa ve? bi nogoo yu yah gesiin, nogoo burtguuleh gesiin yho;winking blushing
Бичсэн: tagtaa цаг: 02:10, 2008-01-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax