2008-01-06
Тэгмээр ингэмээр
Даарч байна хүйтэн байна
Тэсгим жаварт зогсоод үзье
Унтмаар байх юм, амармаар байх юм
Ажлаад л байя, Хөдлөөд л байя
Хайрламаар байна, Дурламаар байна
Холдож зугтаад нууцхан хайрлая
Асуумаар байх юм, хэлмээр байх юм, 
Амаа үдээд таг болчихоё
Чагнамаар байна, сонсмоор байна
Чихээ бөглөөд буланд шигдэе
Сөнөж байна, мөхөж байна
Сүүдрээсээ асуугаад мэдчихэе
Үлдмээр байна, Амьдармаар байна
Үхэлд гар сунгаад үзье
Бичсэн: Silentsorrow | цаг: 15:32 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


дээрх зочин...А...мөн үү???
Бичсэн: luna цаг: 18:52, 2010-08-20 | Холбоос | |


Нэгэнт үхэхээс хойш үхэлд гараа сунгаж яах нь вэ? Одоо тэгвэл ямар байгаагаа хэлээч. Дурласан байна та, бас хайрласан байна. Одоо холдсон ямар хэлээч. Уннтчихсан байна, та аль хэдийнэ амарчихаж тэгээд одоо ямар байна. Амьдрал таны хүслээр болсон байна. Тэгээд одоо ямар байна. Би ярьж байна, харин та сонсохгүй байна.
Бичсэн: Би (зочин) цаг: 18:49, 2010-08-20 | Холбоос | |


Санааг чинь ойлгож байна аа би,
Санаснаар болохгүй хорвоо ш дээ,
Сайн нь муутай тэнцүү байдаг юм чинь,
Санасан болгоноо бас хориод яхийн бэ... ...
Гэж хааяа боддийшд Хэхэ
Амжилт happy
Бичсэн: suundalai цаг: 16:07, 2008-01-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax